Улз голд хоёр гүүр шинээр барьжээ. Нийт төсөвт өртөг 162.0 сая төгрөгийн гүүрийн барилгын ажил дуусаж хүлээлгэн өглөө. Дорнод аймгийн Баяндун сумын иргэдийн хүсэлтээр аймгийн ИТХ-аас 40.0 сая төгрөг, сумын төсвөөс 70.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлжээ. Үлдсэн хөрөнгө болох 52.0 сая төгрөгийг “Дун-Эрдэнэ” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Лхагвасүрэн хандивлаж, гүүрийн барилгыг хариуцан ажилласан.
Тус гүүр нь төмөр суурьтай, модон гүүр бөгөөд даацын хөндлөвчнүүдийг мөн төмрөөр хийж, суурийг доош гурван метр газарт гүн суурилуулжээ. Энэ технологийг Оюуны өмчийн газраас баталгаажуулан, гэрчилгээ олгосон байна. “Дун-Эрдэнэ” ХХК-ний захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Лхагвасүрэн гүүрийн барилгад хөрөнгө хандивлаад зогсохгүй, Баяндун сумынханд зориулж, өөрийн хөрөнгөөр 108.0 сая төгрөгийн өртөг бүхий 50 метр урт, 5 тоннын даацтай мөн төмөр суурь бүхий модон гүүрийг барьж байгуулж өгчээ. Модон гүүрний суурь, даацыг төмрөөр хийснээр гүүрний чанар, эдэлгээний нас уртасна хэмээн Л.Лхагвасүрэн захирал ярьж байлаа.
Улз гол шинэ гүүртэй боллоо