Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдээс ирсэн Оюу толгой төсөлтэй холбоотой асуулгад хариу өгөх байсан ч хойшиллоо. Тодруулбал Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох байсан юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодорхой шалтгааны улмаас оролцож амжихгүй болсон тул хойшлуулж өгөх хүсэлтийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гаргалаа.