

"Милл" кино компани, "Нүдэн" филмийн дэлгэцийн уран бүтээл "Made in Ulaanbaatar" УСК маргааш нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм. Киноны ерөнхий продюссерээр Ч.Даваабаяр, продюссер Д.Баттөмөр СТА, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, зураглаачаар Д.Мөнхбат нар ажилласан бол гол дүрийг жүжигчин СТА Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр, нар бүтээжээ. Дүрүүдэд энэ оны шилдэг эмэгтэй дүрийн шагналт О.Долгор болон О.Мөнх-Эрдэнэ зэрэг олон сайхан жүжигчид тоглосон байна.
Адал явдал, инээдэм, ухаарлыг нэгэн дор мэдрүүлж чадах "Made in Ulaanbaatar" киноны нээлтэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн тус киноны нээлтийн үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчид 99004147, 89004147 утсаар холбогдоно уу.





