m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.17 06:17
70
Оюутан цагдаа 36 чиглэлд ажиллана

Жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг сурталчилах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилгоор сургалтанд хамрагдсан  84 оюутан нийслэлийн нутаг дэвсгэрт "Оюутан цагдаа"-аар ажиллаж эхэллээ.

 Энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж байна. Оюутан цагдаа нар баяр наадмын өдрүүд болон жуулчдын зорчдог, төвлөрдөг, цэгүүдтэй уялдуулан нийслэлийн зургаан дүүргийн 36-н чиглэлд ажиллана.