m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.14 07:16
122
Крис Пол багаа “аллаа”

NBA-гийн плей-оффын хоёрдугаар шатанд учраа таарсан “Оклахома”-“Клипперс” багуудын тав дахь тоглолт өнөөдөр болов. Өмнөх дөрвөн тоглолтын дараа цувралын харьцаа 2:2 болон тэнцээд байсан тул энэ тулаанд хожсон нь тун давамгай байдалтай болох байв. Зочин баг “Клипперс” цаг дуусахаас дөрвөн минутын өмнө 101:88 буюу 13 онооны давуутай болоход тэднийг хожих нь гэж бүгд бодсон. Гэтэл үлдсэн богинохон хугацаанд Дюрант, Уэстбрукийн хослол гялалзаж, багаа ялалтад хөтлөх нь тэр. “Клипперс”-ийн холбогч Крис Пол багаа гайхалтай удирдаж, 14 оновчтой дамжуулалт өгсөн ч эцсийн мөчид багаа хөөдөж орхисон. Тэрбээр 13 секундын өмнө бөмбөгөө алдсанаас гадна дараа нь Уэстбрукийн гурван онооны шидэлт хийх үед алдаа гаргаж орхив. Уэстбрук бүх гурван шидэлтээ оруулснаар “Оклахома” нэг онооны давуутай боллоо. тоо 105:104. Ингээд үлдсэн зургаан секундэд К.Полд алдаагаа залруулах боломж байсан ч мөн л бөмбөгөө алдаж, багаа хожигдолд хүргэсэн юм.

Оклахома-Клипперс 105:104

О: Р.Уэстбрук 38, К.Дюрант 27+10 самбар

К: Б.Гриффин 24+17 самбар, Ж.Кроуфорд 19, К.Пол 17+14 о.дамжуулалт, М.Барнес 16+10 самбар, Ж.Ж.Редик 16

Цувралын харьцаа 3-2