m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.21 03:24
376
Хэнтий аймгийнхан тариалалтаа дуусгажээ

Хэнтий аймгийн хэмжээнд энэ онд нийт 23326 га талбайд тариалалт хийхээс 29142 га талбайд тариалалтыг хийж дууслаа. Нийт 24862 га талбайд улаан буудай, 676 га талбайд овьёос, 508 га талбайд арвай, 180 га талбайд хөх тариа, 80 га талбайд шар будаа, гурвалжин будаа тариалаад байна.
Харин малын тэжээлд эрдэнэ шиш 50 га-д, царгас 75 га-д, ногоон тэжээл 40 га-д, чихрийн манжин 10 га-д, тосны ургамал 2601 га-д, эмийн ургамал 60 га-д тус тус тариалалт хийсэн ажээ.


Манай аймаг өнгөрсөн жил нийт 24 мянган га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо тариалж, үүнээс 16677 га-д үр тариа, овъёос 170 га, арвай 365 га, малын тэжээл 175 га, рапс 5640 га, эмийн ургамал 440 га, төмс 367 га, 205 га-д хүнсний ногоо тариалж, 40-өөд мянган тонн ургац хураан авч байсан юм.