

Улсын их баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-15-ныг дуустал Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Даян, Булган, Байтаг, Бургалтай, Хавиргын авто боомтууд ажиллахгүй юм байна. Харин Замын-Үүд, Буянт Ухаа зэрэг олон улсын чанартай боомтууд хэвийн ажиллаж, галт тэрэг, нисэх онгоц хуваарийн дагуу иргэдэд үйлчлэнэ.
Мөн хойд хилийн боомтуудыг хаах эсэхийг ирэх долоо хоногоос шийдэх ба Алтанбулаг боомт энгийн хуваариар 24 цагаар ажиллах аж.
