МУСТА дуучин Д.Намсрайноровын шинэ уран бүтээл “Сарны саруултайд” дууны хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав, үгийг Яруу найрагч Ч. Алтантүлхүүр зохиожээ.
Харин дуучин Д.Намсрайноров сошиал вэбсайтын хэрэглэгч, найз нарынхаа дунд “Сарны саруултайд амжих уу” мэргэжлийн болон сонирхогч, бүх нийтэд зориулсан видео бичлэгийг нэг хувилбар бүтээх уралдаан зарласан байна. Уралдааны тэргүүн байрын эзэнд 1,000,000₮ болон өөрийн уран бүтээлийн дээжсийг бэлэглэх бөгөөд оролцсон бүх хүмүүсийг "Нарны орон"амралтанд нэг өдөр амраах аж.