Байнгын орлоготой иргэдэд нэн таатай мэдээллийг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өглөө. Нийслэлийн олон мянган иргэн орон сууцтай больё гэсэн хүсэлтэй ч зээлийн 30 хувийг төлөх хуримтлалгүй учир орон сууц авах боломжгүй болдог. Тэгвэл зээлийн урьдчилгааг 10 болгон өөрчилжээ.
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Засгийн газрын даваа гаригийн хуралдаанаар урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулахыг дэмжсэн гэв.
Орон сууц авахыг хүссэн иргэдийн урьдчилгаанд төлөх нийт төлбөрийн 20 хувийг төр батлан даах боллоо. Гэхдээ хүссэн бүхэнд энэ зээлийг өгөхгүй бөгөөд тогтмол орлоготой нийгмийн даатгал байнга төлж байсан иргэнд боломж илүү олдох юм байна. Түүнээс гадна энэ зээлд зориулж эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийн батлан даалт Засгийн газраас гаргаж байгаа юм.
Зах зээлд бэлэн байгаа, ашиглалтад орсон болон удахгүй орох байрнаас л иргэд сонгох тул орон сууцны үнэ өсөхгүй гэж Д.Цогтбаатар сайд хэлэв.
Ашиглалтад орсон болон одоо орох гэж буй 30000 орон сууц байгаа гэнэ. Хэрвээ эдийн засгийн байдал хүнд хэвээр байвал барилгын салбар улам хүнд байдалд орох магадлалтай тул ийм арга хэмжээ авсан гэнэ. Орон сууцны үнэ нэмэгдэх магадлалтайг сэтгүүлчид асуусан. Зах зээлд бэлэн байгаа, ашиглалтад орсон болон удахгүй орох байрнаас л иргэд сонгох тул орон сууцны үнэ өсөхгүй гэж Д.Цогтбаатар сайд хэлэв.
Харин энэ мөнгөний 10 хувийг төлөөд, 20 хувьд нь батлан даалт авах хүсэлтээ Хөгжлийн банкинд тавих юм.
Ийм шийдвэр гарснаар одоо олгож буй зээл зогсох эсэхийг тодруулахад арилжааны банкууд 30 хувийн урьдчилгаа шаарддаг ипотекийн зээлээ өгсөн хэвээр байх бөгөөд энэ үйлчилгээ үргэлжилнэ. Гэхдээ нэгэнт 30 хувийн урьдчилгаагаа төлсөн зээлдэгчид зээлийн гэрээгээ шинэчлэх боломжгүй гэнэ. Харин ипотекийн зээлээр авах орон сууцны талбайн хязгаарыг шинэчлэн, 80 метр кв-аас өсгөх боломжийг Монголбанк судалж байна. Банкууд урьдчилгаанд нийт зээлийн 30 хувийн төлбөрийг шаарддагаараа шаардана. Харин энэ мөнгөний 10 хувийг төлөөд, 20 хувьд нь батлан даалт авах хүсэлтээ Хөгжлийн банкинд тавих юм.