m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.06 14:22
505
Бурхан Халдун уул дэлхийн соёлын өвд орлоо

ЮНЕСКО-гийн цахим хуудаснаа нэгэн таатай сайхан мэдэ эорж монголчуудыг баярлуулав. Бурхан Халдун уул нь Бурхан Халдун нь Монгол улсын Хэнтий аймагт байх Хэнтийн нуруунд багтах уул юм. Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул юм. Монголчууд тус хайрханыг "Хадун хайрхан" гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж "Бурхан Халдун" болсон.

1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм.

1992 онд 12,000 км² талбайг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалтын хэмээн тогтоож, төрийн хамгаалалтад авсан.

1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон юм.

Бурхан Халдун уулаа  ЮНЕСКО-д бүртгүүлэх ажилд ССАЖЯ ,БОНХАЖЯ ,ГХЯ болон Хэнтий, Төв аймгийнхан санаачилгатай ажиллажээ. Эхн орныхоо үнэт эрдэнэ уул, усныхаа санаа тавьж буй бүх элэг нэгт монголчууддаа талархал илэрхийлье.