Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр, эрх зүй, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. Энэ үеэр Ардын жүжигчин Б.Зангадыг Хөдөлмөрийн баатар, Төрийн хан хуурч Ц.Цэрэндоржийг Ардын жүжигчин, дуучин Л.Болдбаатарыг МУГЖ, жудо бөхийн ОУХМ С.Мияарагчааг МУГТамирчин цолоор дөнгөж сая шагнаж урамшууллаа.