Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улс байгуулагдсны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад цол олгож, шагнал гардууллаа.
Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын нийт 156 алба хаагчийг цагдаагийн цолоор шагнасны дотор 10 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд орж, цол мөрдөсөө гардан авлаа. Монголын цагдаагийн байгууллагын алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн билээ.