Их Монгол Улс байгууллагдсаны 809, Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярыг тохиолдуулан ШШГЕГ-ын “Сүлд” биеийн тамир спортын хорооны “Сүлд” бөхийн гал Төр хурахын аманд наадмын бэлтгэлээ базааж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр тус галын сорилго барилдаан болжээ.
Барилдаанд 32 бөх зодоглосноос Улсын начин Т.Баасанхүү, аймгийн арслан н.Эрдэнэчулуун, аймгийн арслан Д.Хүдэрбулга, аймгийн начин н.Ууганбаяр нар шөвгийн дөрөвт тунаж үлдэн, Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн арслан Эрдэнэчулуун үзүүрлэжээ.
Сорилго барилдааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт, дэд дарга, хурандаа Г.Туулхүү, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа П.Мөнхгэрэл, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Ж.Наранбаатар болон хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадын дарга нар үзэж, сонирхжээ.