m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.16 05:39
131
Татвараар улсын нэгдсэн тэнцвэржүүлсэн орлогын 88.7 хувийг бүрдүүлжээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 84.1 хувийн, нийт зарлага 72.3 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 534.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 716.3 тэрбум төгрөгөөр бага гарсан хэмээн Сангийн яамнаас мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 88.7 хувь, татварын бус орлогоор 11.3 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй гарсан аж.

Татвараар улсын нэгдсэн тэнцвэржүүлсэн орлогын 88.7 хувийг бүрдүүлжээ

Харин нэгдсэн төсвийн зарлагын төлөвлөгөөний гүйцэтгэлийг төрлөөр авч үзвэл, улсын төсвийн халамжийн сангаас ахмад дайчин, алдар цолтой ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн зардал 2.3 тэрбум, алдарт эхийн одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн зардал 27.6 тэрбум, засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 11.5 тэрбум, эрчим хүч, дулааны алдагдлын татаасын зардал 8.7 тэрбум, улаан буудайн урамшууллын татаасын зардал 24.4 тэрбум, ноосны урамшууллын татаасын зардал 18.2 тэрбум, хөрөнгийн зардал 266.8 тэрбум төгрөгийн тус тус гүйцэтгэлтэй байна. Улсын төсвөөс орон нутагт 91.6 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 37.3 тэрбум төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг, 533.0 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлгийг тус тус олгожээ.