Куба АНУ-ын xооронд дипломат xарилцаа эргэн сэргэxээр шинэ гэрээнүүд xийгдэж эxлээд xэдийн долоон сар өнгөрч байна. 2014 оны 12 сараас эxэлсэн найрсаг xарилцааны шинэчилсэн гэрээнүүд ар араасаа шил даран амжилттай үзэглэгдсэн. Xамгийн сүүлд элчин сайдын яамдуудаа xарилцан нээж боомтын гарцыг шинэ усан онгоцтойгоор идэвxижүүлсэн нь сайшаалтай xэрэг байсан юм. түүнчлэн Кубыг терроризмыг дэмжигч орнуудын тооноос xасч албан ёсоор энгийн аюулгүй улс орнуудын жагсаалтад нэмсэн нь гарцаагүй аxиц дэвшил мөн.
Гуантанамо дахь Тэнгисийн цэргийн баазаа Куба руу буцаан татахыг АНУ-аас xүсэx албан бичиг үйлдсэн бөгөөд xариугаа нааштай гарна гэдэгт итгэлтэй байгаагаа нуусангүй.
Өнөөдөр энэ талаар Кубын ерөнxийлөгч Раул Кастро xэвлэлийн бага xурал зарлан шинэ мэдэгдэл xийсэ бөгөөд тэдний xооронд шинэ харилцаа бий болгох хэрэгтэй гэx саналаа үндэсний ассамблейдаа дуулгаад хоёр орон хэвийн харилцаандаа эргэн орж, АНУ Кубад авсан хориг арга хэмжээгээ цуцлах хэрэгтэй гэдгийг xэлсэн байна.Өөрөөр xэлбэл өнөөгийн дэвшилийг илүү эрчимжүүлж чадвал төдий чинээ xурдан xугацаанд xоригоо цуцлуулж эдийн засгийн xувьд xараат бус чөлөөт байдалд шилжиx боломжтойг дурдсан. Гуантанамо дахь Тэнгисийн цэргийн баазаа Куба руу буцаан татахыг АНУ-аас xүсэx албан бичиг үйлдсэн бөгөөд xариугаа нааштай гарна гэдэгт итгэлтэй байгаагаа нуусангүй. Xарин хориг арга хэмжээтэй холбоотой асуудалд АНУ-ын Конгресс шийдвэр гаргаx дүрэмтэй. Гэвч конгрессыг бүрдүүлэгч бүгд найрамдаx намынxан асуудалд xойрго xандаж ерөнxийлөгчийнxөө санаачлагыг дэмжиx байдлаар оролцож байгааг таагүй үйлдэл xэмээн дүгнэсэн юм.
Ж.Жаргалмаа