m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.17 05:54
109
Казахстаны олон улсын тэмцээнд манай тамирчид оролцоно

Энэ сарын 24-26-ны өдөр Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт “Казахстан улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө” олон улсын  тэмцээн болно. 100 мянга ам.долларын шагналын сантай тус тэмцээнд төрөл бүрт нэгдүгээр байр эзлэсэн багийг 15 мянга, хоёрдугаар байр эзлэсэн багийг 10 мянга, гуравдугаар байр эзлэсэн багийг 5 мянган ам доллар, цомоор, багийн гишүүдийг медалиар шагнах юм байна.

Тус тэмцээнд одоогийн байдлаар Беларусь, Гүрж, Киргиз, Монгол, ОХУ, Узбек, Энэтхэг зэрэг гадаад орноос оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ажээ. Манай улсаас тэмцээнд 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр, 61 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Ням-Очир, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, 96 кг-ын жинд Д.Хүдэрбулга, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нар барилдана. Манай баг анх удаа оролцох гэж байгаа тус тэмцээнд дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр явна.