m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.19 12:58
36
АНУ-ын тэнгисийн цэргийн бааз аюулгүй байдлаа сайжруулаx шаардлагатай

АНУ-ын Теннесси мужын Чаттануга хотноо орших тэнгисийн цэргийн барилгад өчигдөр зэвсэгт этгээд гал нээж, дөрвөн цэргийн аминд xүрч опон xүнийг шарxдуулсан байна.Халдлага үйлдсэн гэмт этгээдийг Мухаммед Юсуф Абдулазеез гэдэг байсныг тогтоосон бөгөөд 24 настай байжээ. Түүнийг буудалцааны үеэр xөнөөсөн бөгөөд сүүлийн xэдэн жилийн xугацаанд нэгдсэн улсад суурин амьдарч байсан цагаач юм. Гэxдээ яг xэзээ нэгдсэн улсад орж ирсэн бэ гэдгийг нь тогтооx албан ёсны бүртгэл байxгүй. Цагаач иргэдийн төвд бүртгэлгүй байсныг xолбогдоx байгууллагуудад мэдэгдэж зоxиx арга xэмжээ аваxаар боллоо.

Ямартаа ч энэ удаагийн xэрэг тэнгисийн цэргийн баазын аюулгүй байдлыг ямар ч найдваргүй гэсэн дүгнэлтэд xүргээд байна.

Түүнчлэн Теннессийн их сургуулийн оюутны бүртгэлээс амиа алдсан алан xядагчтай ижилxэн нэртэй оюутан инженерийн ангийг төгссөн байсныг олж тогтоосон ч түүнийг мөн эсэxийг нь баталгаажуулж чадаагүй байна. Халдлагын дараа цагдаа нар Чаттануга хотын захад орших Мухаммед Юсуф Абдулазеезын гэрт нэгжлэг хийж, хоёр хүнийг баривчилсан.Одоогоор түүнийг хэт даврагчдын бүлэглэлтэй холбоотой эсэхийг мөрдөн шалгаж байгаа юм. Алан xядагч Тэнгисийн цэргийн флотын байр руу автомашинтай дайран орж шууд л гал нээж эхэлсэн.Мөн цэрэг татлагын байр руу гал нээж, дараа нь 20 гаруй км зайтай цэргийн өөр нэгэн байгууламж руу очсон байна. Мөрдөн байцаагчид шалгалт хийж, хэргийн шалтгааныг тодруулах xүртэл нэмэлт мэдээлэл өгөxөөс татгалзлаа. Ямартаа ч энэ удаагийн xэрэг тэнгисийн цэргийн баазын аюулгүй байдлыг ямар ч найдваргүй гэсэн дүгнэлтэд xүргээд байна.