Төрийн албан хаагчдын авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг эзэмшүүлэх, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас “Авлигын эсрэг хамтдаа” нэгдсэн зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан нээж, Аймгийн Засаг дарга Х.Дармен, Сум дундын хоёрдугаар шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мангилик, аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа М.Батболд, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Л.Нарантуяа нар тус тус илтгэл тавилаа.
Тус аймгийн хувьд нутгийн захиргааны байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сул, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад ашиг сонирхлын зөрчил их тархсан, төсөв санхүүгийн үйл ажиллагаа болон удирдлагын шийдвэр нь нээлттэй бус гэхчилэн авлигад өртөх өндөр эрсдэл бүхий аймгийн тоонд жагссан байна. Иймд аймгийн Засаг дарга Х.Дармен, шинжээчдийн өгсөн дээрх үнэлгээнд аймгийн төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид дор бүрнээ дүгнэлт хийж, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.