m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.15 07:16
279
Хумс арчлах хэрэгслүүд

Хумс өнгөлөх хөрөөг хумсанд гарсан зэтэр, тээглүүрийг авахад хэрэглэнэ, тэрчилэн хумсны буланцарыг засах жижиг савх, хөвөн хумс, хуруунд зориулсан тос, хумсны хутга, мөн хумсны саармаг чий, хумс гялтагнуулагч, хумсны чий орно. Ямар чий хумсанд зохиж байгааг мэдэж ав. Өдөр бүр гараа норгож байвал зүгээр. Халуун тостой үйлчилгээнд тодорхой цаг зав зарцуулбал зохимжтой. Халаасан тос гартаа түрхэж дараа нь хөвөн бээлий өмсөнө. Энэ үйлчилгээг үдэш оройн цагаар хийнэ.

  • Хумсыг тэгш биш, тахир үзүүртэй хайчаар авна.
  • Хумс авахдаа нийтэд нь биш, хэсэгчлэн болгоомжтой авна.
  • Хумсыг хөрөөгөөр захаас нь гол руу нь нэгэн чиглэлд зүлгэн өнгөлбөл зах нь тэгш болно.

Усанд орсны дараа чий наалдац муутай байдаг тул хагас цаг өнгөрсний дараа түрхэнэ. Гартаа тос түрхэж байхад хумсанд хүрч тосны бүрэлдэхүүнд багтах идэмхий бодис хумсны гадаргууг “идсэнээс” хумс өнгө зүс алдана. Иймд хумсыг чийгээр будсанаас хоёр цагийн дараа гартаа тос түрхэнэ. Эсвэл Франц хумсны засал хийж болно. Хумсыг чийгээр будахгүй, гялтгануур бий болгогч тусгай жижиг хөрөө, жижиг дэр ашиглан гялтгануур тавина. Хумсны илүү гарсан хэсгийг дороос нь будахад хумс бүр гоё харагдана.