m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.10 01:37
150
Хэнтий аймгийн Засаг дарга ажлын айлчлал хийлээ

Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Ляо Нин мужийн Жин Жөү хотод ажлын айчлал хийгээд ирлээ. Энэ айлчлалын үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг, Улаанхад, Түн Ляо хот болон Монгол Улсын Зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг хоорондын “3+3” бүс нутгийн хамтын ажиллагааны анхдугаар чуулга уулзалтад оролцлоо.

Тус анхдугаар чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулсан Шилийн гол аймгийн захиргааны орлогч дарга Өлзий, Улаанхад хотын Засгийн ордны орлогч дарга Ү Пин, Түн Ляо хотын Засгийн ордны орлогч дарга Хань Гүө Ү тэргүүтэй албаны хүмүүс Хэнтий аймгийн төлөөлөгчдийг тус тусдаа хүлээн авч уулзсан юм.

“Энэ удаагийн уулзалт нь Хятадын Нэг бүс, нэг зам стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хамтарсан тунхаглалыг үр дүнтэй хэрэгжүүлж, 3+3 бүс нутгийн хамтын ажиллагаа, олон салбарын солилцоог бүх талаар гүнзгийрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа. Хотын удирдлагууд хурал амжилттай болж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд эртний сайхан харилцаатай Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагтай хамтран ажиллахдаа таатай байдаг тухайгаа хэллээ.

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар уулзалтын үеэр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг аялал жуулчлалын зүүн бүсийн төв болгох шийдвэрийг гаргасан. Манай аймаг түүх соёлын дурсгалт зүйлс ихтэй учир аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх боломжтой. Иймд Зүүн бүсийн Бичигтийн хилийн боомтыг Сүхбаатар аймагтай төмөр зам, хатуу хучилттай авто замаар холбох нь манай аймгийг Зүүн бүсийн аялал жуулчлалын төв нутаг болоход чухал ач холбогдолтой бөгөөд түүгээрч зогсохгүй далайд гарцтай болгоход хамгийн төд зам байх болно. Иймээс та бүхнээс гаргасан санаачилгыг бүрэн дэмжиж байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Ажлын айлчлал цааш Ляо Нин мужийн Жин Жөү хотод үргэлжилсэн юм. Тус хотын удирдлагууд төлөөлөгчдийг найрсаг дотно хүлээн авч халуун дулаан уур амьсгалын дунд айлчлал үргэлжилсэн юм.
Тус хот нь Ляо Нин мужийн гол хот бөгөөд 10 мянгаас илүү хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Ляонин муж бол зүүн хойд Хятадын цор ганц далайн боомт бөгөөд гадаад худалдаа, олон улсын харилцааны чухал цэг.

Энэ муж Хятадын хамгийн том аж үйлдвэрийн бааз юм. Хятадын аж үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн гавъяагаараа БНХАУ-ын “ууган хүү” гэх тодотгол нэр хүртэл зүүсэн байдаг. Чухам энд анхны илчит тэрэг, тийрэлтэт онгоц, 10 мянган тонн ачаа тээгч далайд хөвөгч танк, аж үйлдвэрлэлийн робот, тооны электрон машин зэргийг үйлдвэрлэж байжээ.

Тус мужийнхан Монголд аялж жуулчлах сонирхолтой ихтэй ч дамжлага олонтой, хоёр улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ гарц, өргөн боломж байгаа ч тээвэр ложистикийн дэд бүтэцгүй зэрэг бэрхшээл байгаа юм.
Хоёр улсын худалдааны тэлэлтэд ялангуяа Зүүн бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх далайд гарцтай болоход гол түшиц болох газар Ляонин мужийн Жин Жөү хот гэдгийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэллээ.

Мөн тэрээр Өнө эртний түүхтэй хамтын ажиллагаан дээр бүс нутгийн хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа баяртай байна. Жин Жөү хот, Хэнтий аймгийн удирдлагын хооронд элгэмсэг дотно, итгэмжилсэн, нөхөрсөг харилцаа өргөжиж байгаад би баяртай байна. Та бүхэнтэй ойр нягт хамтран замнаж, хамтдаа хөгжихийг хүсч байна гэлээ.

Жин Жөү хотын дарга Люй Шинвэй тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймагт айлчилсан юм. “Анхны уулзалтаар танилцдаг, ахиж уулзахдаа андын ёсоор золгодог” гэсэн хятад ардын зүйр үгийг санагдуулам манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээж авч, далайн боомт, машин үйлдвэрлэл, нисэх онгоцны буудал, Да Юй эдийн засгийн парк, Жин Жөү гарам, Дүн Фан олон улсын чингэлэгийн компаниудтай танилцуулсан юм.