m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.15 10:22
890
Нүүрний хэлбэрээсээ хамаарч нүдний шилээ сонгоорой

Нарны шилний сонголт төгс байх хэрэгтэй. Өөрт зохиогүй л бол хичнээн үнэтэй байлаа гээд нүдний шил сайхан харагддаггүй. Тиймээс сонголтоо хийхээсээ өмнө дараах зөвөлгөөг уншаарай.

Дөрвөлжин хэлбэрийн нүүр – Ийм царайтай хүмүүс ихэвчлэн эрүүний яс томтой, өргөн духтай байдаг. Тиймээс зуйван, дугуй хүрээтэй шил сайхан зохидог. Мөн эрвээхий хэлбэрийн шил зохих нь бий. Харин дөрвөлжин хэлбэртэй, өнцөг бүхий шилнээс татгалзах хэрэгтэй. Ийм шил таны нүүрний хэлбэрийг улам дөрвөлжин харагдуулна.

Зуйван хэлбэрийн нүүр – Ийм царайтай хүмүүст бүх төрлийн шил сайхан зохидог. Тэр дундаа дөрвөлжин хэлбэртэй шил илүүтэй зохино. Өөрийн сонирхол, стиллээс хамаараад шилнийхээ хүрээг зөв сонгох хэрэгтэй.

Гонзгой хэлбэрийн нүүр – Шанаа нь нүүрнийхээ дээд хэсэгт байрласан, урт хамартай нүүрний ерөнхий хэлбэр уртаашаа чиглэлтэй хүмүүс багтана. Тиймээс өргөн хүрээтэй нүдний шил сонгох хэрэгтэй. Энэ нь нүүрний хэлбэрийг богиносгож харагдуулдаг.  Мөн шилний хэмжээ нь аль болох өргөн байх хэрэгтэй.

Дугуй хэлбэрийн нүүр – Дүүрэн духтай, дугуй эрүүтэй, нүүрний өргөн болон өндрийн хэмжээ нь ижил хүмүүс ийм нүүрний хэлбэртэй хүмүүсийн тоонд багтана. Өнцөг бүхий хүрээтэй нүдний шилийг өөрийнхөө сонирхолд нийцүүлэн сонгоорой. Ийм нүүрний хэлбэртэй хүмүүст тэгш өнцөгт буюу хэвтээ чиглэлийн шил илүү зохидог. Учир нь ийм шил дугуй царайг илүү урт, гонзгой хэлбэртэй харагдуулдаг. Мөн зөвхөн дээд хэсгээрээ хүрээтэй шил зохино.

Ромбо хэлбэрийн нүүр – Ийм царайтай хүмүүс ихэвчлэн хоёр нүдний хоорондох зай ойрхон, дух, эрүүний хэмжээг жижиг, шанаа хэсгээрээ өргөн байдаг. Тэдэнд дээд хэсгээрээ хүрээтэй, мууран шил сайхан зохино. Мөн зуйван хүрээтэй шил тэдний нүүрний хэлбэрийг засч харагдуулдаг. Харин хүрээгүй шил шанааны ясыг бүдэсгэжхарагдуулдаг. Нарийхан хүрээтэй шил ойрхон нүдийг улам тод болгож харагдуулдаг тул сонголтоо хийхдээ анхаарах хэрэгтэй.