Тахианы маханд хүн бүхэн дуртай байдаг. Гэртээ амттай сайхан хоол хийдэг бүсгүйчүүдэд хоолны жор санал болгож байна. Тахианы махаа яснаас нь салгаж бэлтгэнэ. Дотор нь хийж ороох шанзаа хүссэн, дуртай ногоогоор хийж болно. Энэ удаа цэцэгт байцааг санал болгож байна. 10 минут жигнэж болгосон цэцэгт байцаагаа жижиглэж хэрчээд давс, перцээр амтлан тахиан махандаа орооно. Дунд сыр хийвэл илүү зөөлөн, амттай болно. Ингээд махныхаа гадна хэсэгт соус түрхээд амыг нь шүдний чичлүүрээр бэхлээрэй. Ингээд шарах шүүгээнд эсвэл тосонд шарсан ч болно.