m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.17 02:26
192
Замаа засмал болговол сайнсан

Монголын түүх, шашин, соёлын үнэт өв Амарбаясгалан хийдийг зорих иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Жуулчид ч тус хийдийг зорьж, Гонгорын бумбаны тахилгыг сонирхон үздэг юм байна. Албан бус тоогоор нийт мянга гаруй машин, 15-20 мянган хүн тус тахилгыг үзэхээр очдог гэнэ. Засмал замаасаа 35 км зайд байх уг хийдийг зориход зам саад болж болзошгүй байна. Учир нь бороо их орсон үед  жижиг байтугай том машин явах боломжгүй болдог аж.

Тиймээс олон мянган иргэн зорьсон газраа хүрэхийн тулд бартаа багатай газрыг сонгон хүссэн газраараа давхилдаж байна. Жилээс жилд тус хийдийг зоригсод олширч, ногоон зүлгээр хучигдсан сайхан тал там болох нь. Иймд тус хийд хүрэх замыг сайжруулан засах, төсөв мөнгөө шийдэж чадвал засмал замтай болгочихвол буян ном хуруулж буй иргэдэд төдийгүй байгаль дэлхийдээ нэн их тустай байна.