Дэлхийн ур чадварийн тэмцээнд Молнголын оюутан залуус өрсөлдөж олон орны мэргэжилтнүүдийг гайхшруулж байгаа сайхан мэдээг бид сонсож байна. Энэхүү тэмцээнд ур чадвараараа өрсөлдөж байгаа оюутнууд бүгд хамгийн эрэлттэй нарийн мэргэжилтэн бэлтгэдэг коллежүүдэд суралцдаг. Тухайлбал, үсчин, гоо сайханчийн ур чадварын төрөлд өрсөлдөж байгаа оюутнууд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехникийн коллежийн оюутнууд. Уг сургууль нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй 40 мэргэжлээр мэргэжлийн болон дипломын боловсрол олгож байна. Суралцах хугацаандаа улсын чанартай тэмцээн, олимпиадад мэргэжлийнхээ дагуу оролцож нарийн мэргэших боломжтой. Энэ хэрээр ажлын байранд санаа зовох хэрэггүй. Улсын болон дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцвол мэргэшүүлэх зардлын хөнгөлөлт эдэлдэг юм байна.
Уг сургууль нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй 40 мэргэжлээр мэргэжлийн болон дипломын боловсрол олгож байна.
Оюутан сурагчдын суралцах боломжийг бүрэн хангасан Монголын ууган сургууль юм. Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр найман мэргэжлийн 11 иж бүрэн лаборатори, сургалтын газар, БНСУ-ын Ханъяан Охидын коллежид оюутан солилцоогоор суралцах боломж, мэргэжлийн 19000 ном бүхий тохилог номын сан, дотуур байр, сарын 70 мянган төгрөгийн тэтгэлэг таныг хүлээж байна.
Суралцахыг хүсэгчдэд дуулгахад Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехникийн коллеж нь Нээлттэй хаалганы өдөрлөг буюу намрын элсэлт энэ сарын 21-нд сургуулийн гаднах талбайдаа зохион байгуулах гэж байна.