Дахин давтагдашгүй үйл явдлыг гэрэл зураг хадгалан үлдсэн байдаг . Тэр дундаа эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж явсан алдартай хүмүүсийнхээ тэр агшинд гаргасан амжилтыг бид гэрэл зургийн хальснаас буулгасан зурагнаас харж, мэдэрч, бахархдаг. “Ойдов мэх”-ээрээ дэлхийд танигдаж, дэлхийн аварга цолыг хоёронтой хүртэж, олимпийн мөнгөн медалийг энгэртээ зүүсэн, Монгол түмний бахархал болсон Зэвэгийн Ойдов гуайг "Гэрэл зураг түүх өгүүлнэ" буландаа урилаа.
Зуны XXI наадам буюу 1976 оны Монреалийн олимп. Монгол Улсын зуны олимпод дөрөв дэх удаагаа оролцсон юм. Чөлөөт бөхийн төрөлд З.Ойдов мөнгөн медаль хүртсэн юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа.
1977 оны Монгол, Зөвлөлтийн залуучуудын зургадугаар их наадмын үеэр. З.Ойдов, Хөдөлмөрийн баатар Г.Цэдэнпил нар бусад орны төлөөлөгчдийн хамт.
Тамирчдын баяраар. Зүүн гар талаас Ч.Дамдиншарав, З.Ойдов, Н.Доржжүгдэр, Ж.Мөнхбат, Ц.Шоовдор, Х.Баянмөнх нар тэргүүлэн алхаж байна.
1975 онд Герман улсын Лейпциг хотод болсон олон улсын тэмцээний үеэр. Зүүн гар талаас О.Бахт, Д.Цэрэнтогтох, З.Дүвчин, З.Чимиддамба, З.Ойдов, Х.Баянмөнх.
Азийн аварга шалгаруулах тэмцээн. Тив, дэлхийн медальтай тамирчдад шагнал гардуулах ёслолын үеийн гэрэл зураг
Хандгайтын амралтанд тэмцээний бэлтгэлийн үеэр авахуулсан гэрэл зураг. Чөлөөт цагаараа хөнгөн жингийн тамирчдаа өргөж буй нь.
1980 он зодог тайлах үеийн өмнөх зураг.
1998 онд анхны их хурд хурдан морьдын уралдааны үеэр. Эрдэнэ зуу хийдийн алтан суварганы өмнө гэр бүлийн хамт.
Хархорин сумын сургуулийн ангийн хамт олон. Хоёрдугаар эгнээний зүүн гар талын захад зогсож буй нь З.Ойдов. Долдугаар ангийн зураг.
1979 оны Өмнөговь аймагт болсон зургадугаар спартикад аваргын төлөөх барилдааны үеэр
1978 онд Тайланд улсын Бангкок хотод болсон Азийн наймдугаар тоглолтын үеэр
XIV Далай ламд бараалхаж буй үеийн зураг. Энэтхэг улсад Далай багшийн номын өргөөнд.
Өвөрхангай аймгийн Хархорин суманд түүний гэрэлт хөшөөг босгосон билээ. Хөшөөний нээлтийн үеэр багын нөхөдтэйгөө
"Ник"-ийн баг тамирчид. Тэмцээнд медаль авсан тамирчдын хамт.
Их хурд наадмын үеэр. Гэр бүл, найз нөхдийн хамт.
1973 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн. Тэргүүн байрын тавцан дээр зогсож буй нь.
1976 оны Монреалийн оломпийн барилдааны үеэр Өмнөд Солонгосын тамирчинг хүнд байдалд оруулсан нь. Тэрээр олимпод орохын тулд 12 килограмм жин хасчээ.
1974 оны Дэлхийн аваргад түрүүлж эх орондоо ирж буй үеийн гэрэл зураг.
1975 оны Дэлхийн аварга цолыг хоёр дахь удаагаа хүртэж Дэлхийн хошой аварга боллоо.