Засгийн газрын шинэ сайд нарын нэрсийг ирэх аравдугаар сарын 1-нд буюу УИХ-ын намрын чуулганы эхэнд өргөн мэдүүлэх болсон талаар Ерөний сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлсэн. АН болон “Шударга ёс” эвслийн бүлэг квотоо хувааж авахаар болсон. Өөрөөр хэлбэл зургаан сайдын суудлыг тэнцүү хуваана гэсэн үг.
АН-аас Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг нэр дэвшүүлээд буй. Тэгвэл Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын төмөр замын нэгдсэн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Авто тээвэрчдийн ахмадын холбоо зэрэг есөн холбооны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд Монгол Улсын гол тулгуур болох Зам тээврийн яамыг эм зүйч хүнээр удирдуулахыг эсэргүүцэж буйгаа дуулгав. Тиймээс тээвэрчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт ил захидал хүргүүлж буйгаа энэ үеэр мэдэгдлээ.
Монгол Улсын гол тулгуур болох Зам тээврийн яамыг эм зүйч хүнээр удирдуулахыг эсэргүүцэж буйгаа дуулгав
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.