m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 00:39
142
Ноос, ноолууран эдлэл угаах шингэн саванг эх орондоо үйлдвэрлэж байна

“Саруул номин” ХХК нь Монгол Улсын Оюуны өмчийн  газрын  2170 тоот “Ашигтай загвар”-ын  томъёололд заасан арга технологиор  стандартын дагуу, өртөг зардлыг хэмнэж, импортыг орлохуйц, ноос ноолууран эдлэл цэвэрлэх зориулалттай шингэн саванг  үйлдвэрлэж байна.

Тус бүтээгдэхүүнийг ноос ноолуур боловсруулдаг үйлдвэрүүдээс гадна арьс шир, үслэг эдлэл боловсруулахад хэрэглэж болно. Одоогийн байдлаар “Дархан нэхий” ХХК болон бусад үйлдвэрүүдэд 10 гаруй тн саван нийлүүлээд байгаа юм.

Г.Гангамаа