m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 00:42
580
“Саруул номин” ХХК-ийн бүтээгдэхүүн хүний биед хор нөлөөгүй

 

Хүний биед аюулгүй, байгальд хор нөлөөгүй байх шаардлагын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг “Саруул номин” ХХК ноос ноолууран эдлэл угаах шингэн савангаа  гурван цувралаар үйлдвэрлэжээ.

  • Эхний бүтээгдэхүүүнийг бохир ноос, ноолуур, хөөвөр угаахад хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл маш их бохирдолтой ноос угаана гэсэн үг.
  • Дараачийн цуврал нь сүлжих болон нэхэх үйлдвэрийн гүйцэтгэн боловсруулах эцсийн дамжлага дээр тухайн бүтээгдэхүүнийг угааж, цэвэрлэж, зөөлрүүлэх зориулалттай саван юм.
  • Гурав дахь цуврал нь ахуйн хэрэглээнд буюу ноос, ноолууран хувцас хэрэглэлийг угаах зориулалттай. Энэ саван үнэргүй, цайруулах, агшаах зэрэг ямар нэг сөрөг нөлөөгүй.
  •