m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 08:09
1324
Ширмэл ширдэг борлуулалт сайтай байдаг

"Зөөлөн сувд" хоршооны хамт олон өнөөдрийн байдлаар бүх төрлийн малын ноосоор аймаг орон нутагтаа үйлдвэрлэлээ явуулж байна. Хоршооны хамт олны голлон хийж хэрэглэгчдэд хүргэж байгаа бүтээгдэхүүн нь үндэсний ширмэл бүтээгдэхүүн юм. Мөн бүх төрлийн ноосоор бэлэг дурсгалын зүйл болон тавчиг зэргийг үйлдвэрлэж байна.  Ямар ч хялгасгүй химийн ямар нэгэн төрлийн бодис хэрэглэгдэггүй учир энэхүү ширмэл бүтээгдэхүүнийг байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж хэлж болно.  Тиймээс борлуулалт сайн байдаг аж.

Нэг хэсэг эсгий урлал хийх хүн ховор байсан   бол одоо дахин сэргэж, нэр төрөл, хэв маяг нь өөрчлөгдөж байна хэмээн үйлдвэрлэгчид хэлж байна. Эсгийгээр гэрийн ширдэг, той­руул­га, машины суудал, буйдан­гийн зөөлөвч, олбог, шир­дэг, бэлэг дурсгал, гутал, бойтогноос эхлүүлээд олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг болжээ.

Гэхдээ ийнхүү нэр төрөл, хэв маяг, загвар нь өөрчлөгдлөө ч эртнээс уламжлагдан ирсэн гар аргаар хийх технологи нь өөрчлөгдөөгүй нь эсгий урлалын хамгийн том давуу тал юм.

Н.Одгийв