m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.01 02:44
120
160 ам.долларын үнэтэй сэтгүүлийн талаарх дахин нэг баримт

"Access"  нэртэй, Монголд байтугай дэлхийд ч ховор үнэтэй сэтгүүлийн талаар мэдээлэл гарснаас хойш албан тушаалын төлөөх тулаах эхэллээ. Учир нь Ерөнхий сайд зарах зөвшөөрөл олгосон хүмүүсийг ажлаас нь халж, хатуухан арга хэмжээ авч эхэлсэн. Яамдууд ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр бие бие рүүгээ толхилцож байна.

Энгийн иргэн нэвтрэх нь байтугай нэг ч алхам ойртох эрхгүй чанга хараа хянлаттай байдаг Монгол Улсын хилийн зурвас юу гээч болж байсныг энэ үйл явдал харуулсан. Энэхүү сэтгүүлийг гаргаж байсан "Хүннү лорд" компанийн захирал "Манайх гаргасан нь үнэн ч хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Тэр сэтгүүлээ зарж амжаагүй" хэмээн мэдэгджээ. Ерөнхий сайдтай уулзах үеэр нисэх буудлын дарга өнгөрсөн зургаадугаар сараас зарж эхэлсэн гэж хэлсэн. Тус компанийн мэдэгдэж буйгаар хэдхэн компанийн танилцуулга бүхий сэтгүүлээ 160 ам. доллараар зарах нь хууль ёсных бололтой. Тэгээд бүр албан шахалт бүхий хуудасны хамт.  Хуулийн байгууллага шалгаад хэрэг ч биш, юу ч биш болгочиххгүй бол Монгол Улсын төрийн нэрийг барьж, ашиг орлого олсон хүмүүс зохих хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг.

Цахим хуудсаар бас нэгэн баримт тархлаа. Тус сэтгүүлийг зарахыг зөвшөөрсөн нэгэн баримт гарч ирлээ. Энэ нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын дарга З.Сырымбек гэнэ. Энэ хүн бас ямар баримт гаргаж ирэх бол.