m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.02 02:45
116
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Аргын тооллын 9 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 21, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.