m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.07 02:44
1236
Тасганы овоо цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Улаанбаатар-Цэвэр агаар төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт байрлах Тасганы овоо орчмын 1,7 га талбайг бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж албан ёсоор ашиглалтанд орууллаа. Тасганы овоо буюу бичил цэцэрлэгт хүрээлэнд байсан долоон жижиг овоог нэг болгон нэгтгэж, усалгааны систем, замын гэрэлтүүлгийг холбон ажиллуулж нийтдээ таван төрлийн 4129 ширхэг мод, сөөгийг тарьж ургуулан 1073 мкв явган замтай, гурван талаас орох хаалгатай, иж бүрэн ногоон орчин болгон тохижуулсан байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Дэлхийн банкны санхүүжилтээр буюу 200 мянган доллараар бүтээн байгуулжээ.