Уран сайхны гимнастик таныг болон таны хамгийн дотнын хүмүүсийг эрүүл чийрэг, гоо сайхан, хөдөлгөөний эвсэлтэй, тэсвэр хатуужилтай, өөртөө итгэлтэй болгохоос гадна нурууны бөгтөр, хөлний гажгийг засна. Манай фитнесс клуб бүх насныханд зориулсан техник, хэрэгсэлтэй бөгөөд хүссэн хүн бүхэнд мэргэжлийн багш зааж, таныг чийрэгжүүлэх болно. УСГ-ын спортын мастер, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Х.Үржинсүрэн танд зөвлөж байна.
БИД ТАНД:
АЭРОБЕКИЙН ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨР ДАМЖУУЛАН:
Эрүүл биетэй болохыг хүсэгч хүн бүхнийг өөрсдийн шинээр ашиглалтанд орсон тав тух бүхий душь саунтай фитнесс зааландаа урьж байна.Хичээлийг гимнастикийн мастер багш, 30 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн баг удирдан явуулна.
Иогийн дасгал
Хүн төрлөхтний амьдрал ачааллаар дүүрэн байдаг. Үүнээс болж нойргүйдэл, тайван бус байдал, цусны даралт ихсэж, зүрхний шигдээс, хортой хоргүй хавдар тусдаг. Тэгвэл та иогийн дасгал хийснээр энэ бүгдээс аажмаар ангижрана.
Иог нь шинэлэг эрч хүчтэй болгодог амьдралын алтан түлхүүр юм.
Иогийн дасгал хийснээр:
Гүнзгий амарч богино хугацаанд ядаргаанаас гарч сэтгэл өөдрөг, оюун хурц явах боломжийг нээж өгдөг.
Сэтгэл оюун сэргэж, бие махбодь эрүүлжиж тэнцвэрт байдлаа удаан хадгалдаг. Хүний бие организмд шууд нөлөөлж нервийн төв системийг тайвшруулж, зүрхний цохилтыг хэвийн түвшинд аваачиж цусны даралтыг 20 хувь бууруулдаг.
Амьсгалаар эрч хүч авч, амьдралыг уртасгаж хөгшрөлтийг удаашруулдаг. Булчирхайн дааврыг тогтворжуулж, стресс ядаргааг арилгаж бие сэтгэлийн гүнзгий амралтыг мэдрүүлнэ.
Биеийн эрүүл мэндэд нөлөөлж сэтгэлийг тогтвортой болгодог.
Цагийн хуваарь, урамшууллын мэдээлэл
Бясалгал нь:
Биеийн зохицохуйн оюуны хөгжилд нөлөөлдөг.
Оюун санаагаа гадаад ертөнцөөс өөрийгөө чөлөөлж өөрийн дотор эрч хүч, энергийг мэдэрч, тайван ухаалгаар бүхнийг зохицуулж аажмаар амжилтанд хүрэх замыг нээж өгдөг.
Оюун санаа хөгжиж, ой тогтоолж сайжирч , санан бодох чадвар нэмэгддэг
Дотоод хүчээ мэдэрч хөдөлгөөнтэй бүтээлч болдог.