Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран "Малчин залуучуудын өдөрлөг"-ийг зохион байгуулжээ. Арга хэмжээний хүрээнд малчин залуучуудын дунд чөдөр зангидах, жирэм сүлжих, хялгас урж, утас ээрч хошлон томох тэмцээнийг зохион байгуулж чөдөр зангидах жирэм сүлжих тэмцээн боллоо.
Тэмцээний нийт дүнгээр Цавчир багийн залуучууд нэгдүгээр байр, Цагаан-овоо багийн залуучууд хоёрдугаар байр эзэлж, Хялгас урж утас ээрч хошлон томох тэмцээнд Сангийндалай багийн эмэгтэйчүүд нэгдүгээр байр, Өнгөт багийн эмэгтэйчүүд хоёрдугаар байр, Цагаан-овоо багийн эмэгтэйчүүд гуравдугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.