Катарын "Аль жазера" телевиз Монгол Улсын иргэн, Шаарийбуугийн Алтантуяагийн амь насаа алдсан хэргийг сөхөж, “Малайз дахь аллага” нэвтрүүлэг бэлтгэн дэлхий даяар цацсан талаар цахим хуудаснаа мэдээлжээ. Малайзын нэр бүхий эрх мэдэлтэн энэ хэрэгт холбогдсон бөгөөд одоо хэр нь энэ хэргийн үнэн зөв мэдээлэл олдоогүй болон шүүх зохих ялыг оноогоогүй байгаад ар гэр нь гомдолтой байдаг юм.