m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.16 14:48
117
Төл хүлээн авалт 95,8 хувьтай байна

Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд 15024.2 мянган эх мал төллөж, 14859.8 мянган төл бойжиж байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлжээ. Үүнээс  294.8 мянган унага, 550.4 мянган тугал, 41.4 мянган ботго,, 6491.6 мянган ишиг7477.7 мянган хурга хүлээн авснаар төл бойжилт  98.9 хувьтай байна. Төлийн хорогдол 1.1 хувьтай, оны эхний нийт хээлтэгчийн 77.6 хувь төллөж, авбал зохих төлийн 95.8 хувийг хүлээн авчээ.Том малын зүй бусын хорогдол 150.2 мянга буюу оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байгаа аж. Үүний дотор өвчнөөр 9.4 мянган мал хорогдсон нь зүй бус хорогдлын 9.3 хувийг эзэлж байгаа юм байна. Энэ өвөл өнөтэй сайхан болсны дээр мал төллөх цагаар аль эрт дулаарч эхэлсэн байсан нь төл бойжуулалтад сайнаар нөлөөлжээ.