Залуу Зураач Н.Гүнчинсүрэнгийн “Сэтгэгдэл” нэртэй хөрөг зургийн бие даасан үзэсгэлэн өнөөдөр Bluemoon art галерейд нээлтээ хийх гэж байна.
Тус үзэсгэлэнд зураачийн 40 орчим бүтээл дэлгэгдэх юм. Бүтээлүүд нь эгэл жирийн дүрээс эхлэн түүхэн болон олны танил эрхмүүдийн хөргүүдээс бүрджээ. Арга ажиллагааны хувьд бодит реалист чиглэлээр гол төлөв бүтээлүүдээ туурвисан байна.
Энэхүү үзэсгэлэн нь залуу зураач Н.Гүнчинсүрэнгийн дөрөв дэх бие даасан үзэсгэлэн нь юм. Тус үзэсгэлэн нь энэ сарын 31 хүртэл үргэлжлэх юм.