m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.17 13:38
203
Элсэлтийн ерөнхий шалгалтын суудлын хуваарь гарлаа

Ерөнхий боловсролын сургуулийг жил бүр 3-39 мянган хүүхэд төгсдөг. энэ жил ЭЕШ өгөх хүсэлтийг 38000 хүүхэд гаргаж, бүртгүүлжээ. тэдэнд дараах мэдээллийг хүргэж байна.

СУУДЛЫН ХУВААРИА ХЭРХЭН АВАХ ВЭ

ЭЕШ-ын суудлын хуваарь Боловсролын үнэлгээний төвийн http://www.eec.mn/ цахим хуудсанд өнөөдөр орсон байна. 

Суудлын хуваариа ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН руу орж бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулан хэвлэж авах боломжтой.

ЭЕШ-ЫН ХУВААРЬ

ЭЕШ-ын журамд энэ жил өөрчлөлт орсон. Ингэхдээ хамгийн эхэнд Монгол хэлний шалгалтыг заавал өгч байж дараагийн шалгалтдаа орно. Энэ шалгалтад босго оноо гэж байхгүй. Шалгалтыг ирэх зургаадугаар сарын 14-нд авна.

Монгол хэлний хэрэглээний түвшинг тогтоох, чанарын үнэлгээ хийх, үүнээс шалтгаалж ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын программд өөрчлөлт оруулах, сайжруулах, бодлого чиглэлийг тодорхойлох зорилготой гэж Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлж байсан.

Шалгалтын хуваарь хүснэгтээр:

Сар/өдөр Цаг Хичээл 06 дугаар сарын 14-нд 12:00-13:40 Монгол хэл бичиг

06 дугаар сарын 16-нд  10:00-11:20 Орос хэл 13:00-14:40 Хими 16:00-17:20 Англи хэл

06 дугаар сарын 17-нд  08:30-09:50 Монгол Улсын   түүх

11:30-13:10 Математик 14:30-15:50 Биологи 17:00-18:20 Монгол хэл

06 дугаар сарын 19-нд 08:00-09:40 Физик  11:30-12:50  Нийгмийн тухай мэдлэг  14:20-15:4  0Газарзүй

ШАЛГАЛТАА ХААНА ӨГӨХ ВЭ

  • Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
  • Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон орон нутгийн ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

ШАЛГАЛТАД ОРОХДОО БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Бүртгэлийн хуудас
  2. Сургуулийн захирал болон аймаг /дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан, сонгосон хичээлүүдийн шалгалтыг өгөхдөө Монгол хэл бичгийн шалгалт өгснийг гэрчлэх  БҮТ-ээс гаргасан таних тэмдэг наалгасан байх
  3. Суудлын хуваарь
  4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
  5. Иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
  6. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2014 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

- Шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай. Шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй.

- Гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, дуу хураагуур болон бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямарваа нэг зүйлийг авч орохыг хориглоно.

- Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтад орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх дэгийг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна.

ШАЛГАЛТЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

- ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут үргэлжилнэ.

- Монгол хэл бичгийн шалгалт болон монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

- Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.

- Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас /цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд хүн орж, гарахыг хориглоно.

- Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.

- Шалгуулагч хянагч багшийн заавраар хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан нэг хэсгийг “гэрээний хуудас” дээр, нөгөө хэсгийг хариултын хуудасны “баганан код наах хэсэг”-т наана. 

- ЭЕШ-ын зохион байгуулах комиссын гишүүд хариултын хуудас, гэрээний хуудсыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйд хийж битүүмжлэн авна.