Намар цагийн заалны барилдаанууд хуваарийн дагуу үргэлжилсээр байна. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат ард олныхоо дунд “Морьт” хэмээн алдаршсан Монгол Улсын өсөх идэр начин О.Пүрэвийн нэрэмжит барилдаан энэ сарын 11-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдаанд аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглох юм.