Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум 2160 мянган хүн амтай, малынхаа тоогоор аймагтаа гуравдугаарт бичигддэг говийн сумдын нэг юм. Тал дунд орших тус сумаас манай “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг дөрвөн аж ахуй нэгж, нэг малчин айлыг онцлон орон даяар сурталчлахаар сонгон зочилсон юм.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум 2160 мянган хүн амтай, малынхаа тоогоор аймагтаа гуравдугаарт бичигддэг говийн сумдын нэг юм
Олон хоногоор хол замд яваа бидэнд мэдээж сум, орон нутгийн удирдлагуудын дэмжлэг туслалцаа чухал байдаг. Харин нутаг орныхоо “нэрийн хуудас”, хөгжлийн түүчээ болсон баялаг бүтээгчдийг сурталчлах буянтай үйлс бүтээж яваа болохоор биднийг уриалгахан хүлээн авч, хүндэтгэн угтаж, талархан үдэх хүн олон байдаг юм шүү. Ялангуяа төрийн хийх ёстой энэ том ажлыг зориглон хэрэгжүүлж, монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа эрхэм баялаг бүтээгчдийг нээн сурталчилж буй “Масс” агентлагийн ТУЗ-ын дарга Ч.Даваабаяр болон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хамт олонд үйлдвэрлэгч болгон л баярласан талархсанаа илэрхийлж байлаа. Энэ нь төслийн хамт олонд цаашид ажиллах жигүүр болж өгдөг билээ.
Гучин-Ус суманд бидний эхлэн танилцсан баялаг бүтээгч бол “Дэвжих” эсгийний цех байв. Тус цех нь захиалгаар эсгий үйлдвэрлэхээс гадна ширдэг ширж, авто машины суудлын бүрээс хийж сум болон аймаг, хотод борлуулдаг юм. Гучин-Ус суманд эсгий үйлдвэрлэдэг хоёр цех байдгийн нэг нь “Дэвжих” эсгийний цех нь юм. 2011 онд байгуулагдсан тус цех хоногт 10 эсгий гаргадаг байна. Мөн эсгий үйлдвэрлэл улирлын шинж чанартай болохоор 4-10 дугаар сарын хооронд л хийдэг гэнэ. Энэ дөрвөн сарын хугацаандаа 350-400 эсгий үйлдвэрлэдэг аж.
Удаах баялаг бүтээгч нь талх нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг “Баян цэн аргуут” ХХК юм. Тус үйлдвэр нь 18 төрлийн нарийн боов, талх, бялуу, пицца бас хэрчсэн гурил үйлдвэрлэдэг бөгөөд сумынхаа талх, нарийн боовны хэрэгцээг дангаараа хангаж өдөрт 400 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тус компани 2013 онд хоёр давхар үйлчилгээний төвийг барьсан байна.
Харин гурав дахь баялаг бүтээгч нь өрхийн үйлдвэрлэгч Д.Болорчулуун хэмээх залуу юм. Тэрбээр ээж, дүү, эгч, эхнэртэйгээ хамтран гутлын үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд цэвэр арьсаар өвөл, хавар, намар, зуны болон эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн гэх мэтийн 10 гаруй төрлийн гутал үйлдвэрлэдэг аж.
Дөрөв дахь баялаг бүтээгч нь “Аргалант” эсгийний цех байв. Тус цех нь хурга болон ахарын ноосоор эсгий үйлдвэрлэдэг байна. Өдөрт өргөн нь 180 см-ээс хоёр метр, урт нь 4-5 м хэмжээтэй 10 эсгий гаргадаг гэнэ. “Аргалант” эсгийний цехээс тэс сумынхнаас гадна Төгрөг, Богд, Баруунбаян-Улаан сумаас захиалга ирдэг байна.
Энэ сумын баялаг бүтээгчдээ бид мянгат малчин В.Пансан гуайнхаар зочлосноор өндөрлүүлсэн юм. Сумандаа тэмээн сүргийнхээ тоогоор сүүлийн таван жил тэргүүлж буй В.Пансан өнөө жил 61 ботго тоолуулан “Алтан ботгоны эзэн”-ээр тодорчээ. Тэрбээр 1990 онд мал хувьд шилжихэд бод, бог нийлсэн 50 гаруй мал авч өсгөсөөр Аймгийн сайн малчин болтолоо зүтгэсэн хүн юм.