m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.10 02:31
65
Хөлөнбуйр сумынхан хогоо цэвэрлэжээ

Хаврын урин дулаан улирал эхэлж байгаатай холбогдуулан бүх нийтийн хог цэвэрлэгээ хийх ажлын удирдамж боловсруулан сумын Засаг даргаар батлуулж холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сурталчлан танилцуулж улмаар   багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, ажиллаж амьдарч буй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг хамарсан “Бүх нийтийн хог цэвэрлэгээ” зохион байгуулжээ.

Уг ажилд бүх айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагууд өөрийн эзэмшлийн талбай, хашааны ойр орчмын хог хаягдлыг  цэвэрлэж улмаар албан байгууллагууд Засаг даргын удирдамжаар баталсан хуваарийн дагуу зургаан хэсгийн нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэж хог хаягдлыг бөөгнүүлж ажилласан. Дээрх ажилын үр дүнд тус сумынхан 15 тонн хогноосоо салжээ.