m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.18 06:58
169
Өвөрхангайн долоон гайхамшиг "Их Монгол"

 Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт элсэн дунд цогцолсон "Их Монгол" хэмээх үзэсгэлэн төгс нэгэн сайхан уул бий. Далайн төвшинөөс дээш 1675 м өргөгдсөн энэ уулын 1500 м-ээс дээш өндөрт өндөрт өндөрт хутагт гэгээн Занабазарын аравнайлсан гэдэг нов ногоон арц ширдэглэж, уулын бэл нь манхан элс, нуур ус горхины ширэнгэ бургасаар хүрээлэгдэж, уулын буга идээшлэх сайхан нутаг билээ. Хамгийн гол нь тал хээрийн бүсийн элсэн манханаар хүрээлэгдсэн энэ намхавтар уулнаа говь, хээр, ойт хээр, ой хөвч, өндөр уулын тагийн таван төрхийн үзэсгэлэн нэгэн зэрэг бүрнээ цогцолсон нь ховор тохиолдол юм. Дашрамд дурдахад "Их Монгол" уулын зүүн урд хормойн Ширээт цагаан нуурын хөвөөнөө 1639 онд халхын өндөр гэгээн Занабазарыг анхдугаар Богдоор өргөмжлөн ширээнд залж шар бүст өргөө байгуулан өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын анхны шавыг тавьж байжээ.