2015 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр гаргах болон нарны эрчим хүчээр ус өргүүр суурилуулах худгийн тендерийг зарлан шалгаруулсан бөгөөд нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах тендерт Баруун бүсийн 14 худагт Сэргээгдэх эрчим хүчний төв ТӨҮГазар, зүүн бүсийн 15 худагт Ундарга-Өмнөговь ХК тус тус шалгаран гэрээгээ байгуулан ажиллаж байна.
Сэргээгдэх эрчим хүчний төв ТӨҮГазар нь Баяндалай -2, Хүрмэн -2, Ноён -2, Гурвантэс-2, Сэврэй -2, Булган – 2 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулсан байна. Мөн “Ундарга Өмнөговь” ХК-ны туслан гүйцэтгэгч Үндэсний шижир энержи ХХК Цогтцэций сумын -2, Манлай – 2, Ханбогд – 2, Баян-Овоо – 2, Номгон 2, Мандаловоо – 2, Цогт - Kвоо -2, Даланзадгад суманд-1 худгийг гарган хүлээлгэн өгсөн бөгөөд ингэснээр малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, эдийн засаг, цаг хугацааны хувьд хэмнэлттэй ажил болж байгаа юм.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баруун болон төвийн бүсийн сумдад 15 инженерийн хийцтэй худаг шинээр гаргах тендерийн нэг багцад Топ дайманд дриллинг ХХК, хоёр дугаар багцад Ундрага-Өмнөговь ХК шалгараад ажлаа эхлээд байна. Эдгээр ажлын үр дүнд 88,0 мян га бэлчээрийг усжуулна. Шинээр 15 инженерийн хийцтэй худаг гаргах ажлыг 293 сая төгрөг, инженерийн хийцтэй 29 худагт нарны ус өргүүр суурилуулахад 402.7 сая төгрөг зарцуулж байна.