m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.12 07:30
428
Намрын мод тарих ажлын хүрээнд 39 846 ширхэг мод нэмэгдлээ

2015 оны намрын “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд 39 846 ширхэг мод тарилаа. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд 810 байгууллагын 9 142 хүн нэгдэн мод тарьсан юм. Үүнээс 15 508 нь мод, 11 678 нь бут сөөг байсан юм. Энэ өдөр 1 578 өрхийн 4 547 айл хашаандаа мод тарьж орчноо тохижуулсан. Мөн бичил цэцэрлэгт хүрээлэнд 15 138, байгууллагын нэрэмжит талбайд 2 122 мод тарьсан байна. Тарьсан моддын амьдралын ургалт 86 хувьтай байгаа бөгөөд хаврын бүх нийтээр мод тарих өдөр тарьсан модондоо цэнэг усалгаа хийлээ.