m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.18 23:12
84
Ди Натале сүүлчийн тоглолтдоо хет-трик хийлээ

Арван жилийн турш “Удинезе”-д үнэнчээр хүчин зүтгэсэн довтлогч Антонио Ди Натале өнгөрөгч бямба гаригт болсон Италийн АШТ-ий 38-р тойрогт “Сампдори”-гийн хаалганд гурван бөмбөг орууллаа. Сонирхолтой нь энэ өдөр Ди Натале багтаа төдийгүй хөлбөмбөгийн замналынхаа сүүлчийн тоглолтыг хийсэн юм. Кальчо (Италийн хөлбөмбөгийг ингэж нэрлэдэг)-д нийтдээ 550 тоглолт хийж, 242 гоол оруулсан тэрбээр улирал дуусгаад зодог тайлахаа зарлаад байсан билээ.