m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.13 06:02
242
“Би зурах дуртай” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ

"Шинэ Үе" дунд сургуулийн долоодугаар ангийн сурагч Б.Жефригийн “Би зурах дуртай” бие даасан үзэсгэлэн "Arti Cour" галерейд тун удахгүй нээгдэх гэж байна. Тэрбээр өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн бага наснаасаа эхлэн зурж эхэлсэн бөгөөд хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрч зан чанар, авъяас билиг нь түүнийг ирээдүйд томоохон зураачдын нэг болгох нь дамжиггүй юм.

"Arti Cour" галерейн сурагч Б.Жефри нь нэг жил орчим суралцаж байгаа ч тэрбээр энэ хугацаанд үндэсний болон олон улсын  гар зургийн уралдаан тэмцээнүүдэд оролцож тэргүүн болон шагналт байруудыг эзэлж байсан, зурах, бүтээх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа өсвөрийн уран бүтээлч аж.