Монгол Улсын Засгийн газар болон “Монгол алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэрийн төслийн хүрээнд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнбат, Уул уурхайн сайд Р. Жигжид болон МАК-ийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир нар оролцсон юм.
Тус гэрээ нь 2013 оны сүлээс хэрэгжиж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдаж байгаа анхны гэрээ бөгөөд төрөөс хөрөнгө оруулалтыг дэмжиж буй чухал хэлбэр юм. Хөрөнгө оруулагч болох ”Монгол алт” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэд технологи бүхий зэс-молибдений баяжмал үйлдвэрлэх уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Цаашид төслийг МАК-ийн охин компани болох “Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ.
Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 мянган тонн зэсийн, дөрвөн мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэх аж. Тус уурхай одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар ашиглах юм байна.
Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 мянган тонн зэсийн, дөрвөн мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэх аж
Төсөлт нийт 1.031 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 344.4 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Харин үлдэгдэл 686.6 сая ам долларыг ХБНГУ-ын болон Олон Улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэхээр тооцсон байна.
Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх бөгөөд 1120 монгол иргэдийг ажлын байраар хангаж аж.
Мөн Дорногвь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих юм байна.
Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх бөгөөд 1120 монгол иргэдийг ажлын байраар хангана