m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.13 07:07
464
Солонгосын визний зураг өөрчлөгджээ

2015 оны есдүгээр сарын байдлаар БНСУ-д гадаадын 1,801,410 иргэн оршин сууж байна. Үүний 30,297 Монгол иргэн байгаа юм. Эдгээрээс хууль ёсоор ажиллаж буй хөдөлмөрийн гэрээний ажилчин - 7,437, оюутан - 3,996, Солонгос иргэдтэй гэрлэсэн - 1,730, бизнес эрхлэгч - 72, хөрөнгө оруулалтын визтэй - 61 иргэн тус тус байгаа бол түр хугацаагаар оршин суугч буюу аялалын визээр орж ирсэн 11,515 иргэн байна.

БНСУ-д зорчих визийн мэдүүлэг өгч байгаа иргэд бүрдүүлэх материалд 3,5см х 4,5 см фото зураг зургаан хувь шаардлагатай гэж заасан байдаг. Тэгвэл БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улс визний зурагт стандарт тогтоосон байна. Энэ сарын 11-нд тогтоосон шинэ стандартын дагуу зургийн өргөн: 3.5 см. урт- 4.5 см, зурган доторх нүүрний хэмжээний өргөн-2.5 см, нүүрний хэмжээний урт 3.5 см, цагаан фонтой, хоёр чих, дух ил гарсан зураг байх юм. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын зурагны хэмжээтэй адилхан зураг байхаар тогтоожээ.