БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордны 100% -ийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдсан хөл бөмбөгийн талбайн нээлтэнд зориулсан хоёр улсын өсвөр үеийн “ХИЛИЙН ЦОМ”-2015 хөл бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү тэмцээнд БНХАУ-ын Эрээн хот, ӨМӨЗО Баруун сөнөд , ӨМӨЗО Авга хошуу, Дорноговь аймаг, Улаанбаатар хот, Замын-Үүд сум, Дархан хот, Төв аймаг, Айраг сум гэсэн есөн газрын 19 баг оролцож, ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Тэмцээн 11-13 нас, 14-16 нас гэсэн хоёр ангилалд зохиогдсон юм.
11-13 насны ангилалд:
1 дүгээр байр – УБ хот Арвис клуб
2 дугаар байр – БНХАУ-ын Эрээн хотын Монгол сургууль
3 дугаар байр – Төв аймаг Төв Ургац
14-16 насны ангилалд:
1 дүгээр байр – УБ хот “Арвис клуб”
2 дугаар байр – Дархан хотын баг тамирчид
3 дугаар байр – УБ хотын 14-р сургууль