Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан хээрийн сургууль болох "Анчин бүргэд-2015" эхэллээ. Хээрийн сургууль Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд болж байна.
Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль терроризмтэй тэмцэх чиглэлээр дагнан өрнөж буйгаараа онцлог юм. БНХАУ-ын АЧА-тай тусгай ажиллагааны чиглэлээр анх удаа хамтран зохион байгуулж байгаа хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 084 дүгээр анги болон БНХАУ-ын АЧА-ийн Бээжингийн 38 дугаар цэргийн тойргийн тусгай ажиллагааны 100 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Хээрийн сургууль энэ сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.